|
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
|
Эрхэмсэг ноёд хатагтай нараа
Та бүхэнд манай компанийн үйл ажиллагаа, амжилт, цаашдын зорилтынхоо талаар танилцуулж байгаадаа таатай байна.
Өнгөрсөн 3 жил бидний хувьд хөгжлийн чухал үе шат байлаа. Бид дотооддоо худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа анх эхлүүлж байсан бол одоо газар тариалан, аялал жуулчлал, барилгын салбарт хүч сорин ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
“Хан Согоо”ХХК нь улс орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ажиллахын зэрэгцээ хэрэглэгчиддээ дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилт тавин ажиллаж байна.
Бид цаашид газар тариалан, фермер, гахай шувууны туслах аж ахуй, барилгын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах, монголын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх хүсэлтэй гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэхдээ миний бие туйлын таатай байна.
Хүндэтгэсэн:
Захирал Н. Мөнхтуул
|
| дэлгэрэнгүй » |
|
|
|
Танилцуулга
|
“Хан Согоо” ХХКомпани нь 2008 оны 2-р сард байгуулагдаж газар тариалан, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Бид байгуулагдсан цагаасаа орон нутгийн төрийн болон нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж барилгын салбарт хүч үзэхээр мэргэжлийн чадварлаг баг бүрдүүлэн ажиллаж байгаа болно.
Эрхэм зорилго:
Эх орны нийслэл болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад ХАА, газар тариалан, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, дэд бүтцийн салбарт шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, эх орны чанартай үйлдвэрлэл, үйлчилгээний хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Үйл ажиллагааны цар хүрээ:
- Аялал жуулчлал
- Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ
- Газар тариалан
- Барилга угсралт, барилгын зураг төсөв боловсруулах, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, засвар үйлчилгээ үзүүлэх
2008 оны эхээр орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан жилд 8-9000 тн нүүрс нийлүүлэх, хангах үйлчилгээ явууллаа.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт 180 га талбайд үр тариа, хүнсний ногоо, Шаамарт хүнсний нарийн ногоо тариалан нийслэл хотод зохиогддог намрын 2 удаагийн үзэсгэлэн яармагт шалгаран амжилттай оролцлоо.
Аялал жуулчлалын чиглэлээр ОХУ-ын Иркутск, Буриад-ын Чит, зэрэг хотуудын аялал жуулчлалын компаниудтай хамтран 2200 гаруй жуулчин солилцох үйлчилгээ үзүүллээ.
Мөн Улаанбаатар хотын Шувуун фабрикт үлгэр жишээ фермерийн аж ахуй байгуулан нийслэлийн хүн амыг айраг, сүү, цагаан идээ, хүнсний нарийн ногоо, чацаргана жимс жимсгэний бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Нийслэл хот дахь хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул болон орон нутгийн хотуудад тохилог орон сууц барьж байгуулах төсөлд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор чанартай барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид дээрхи чиглэлийн бусад дотоод гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
|
| дэлгэрэнгүй » |
|
|
|